user

www.accepted.mn -ийн заавар

Манай систем нь Код бичих програмчлал - Алгоритм зэргийг анхан шатнаас сурахад зориулагдсан. Мөн Ерөнхий боловсролын сургуулийн байгалын шинжлэх ухааны хичээл болох математик, химийн хичээлүүдийг эхнээс үзэх алхамчилсан цахим хичээл, бодлого дасгалуудтай юм. Түвшингээ ахиулах, хоцрогдлоо арилгах, ЭЕШ-д бэлтгэх зэрэг боломжтой юм.

 

 

Код бичих, програмчлал, алгоримт нь мэдээллийн технологийн чиглэлээр ажиллах, мэргэжилтэй болох зорилготой хүн бүхэн ашиглах боломжтой.

 

 

Бид хүүхэд, залуусыг орчин үеийн ЗӨВШӨӨРӨГДСӨН боловсролтой хүн болоход нь тус нэмэр болох зорилгоор хөгжүүлэлт хийн ажиллаж байна.

 

Алхам 1. Нэвтрэх хэсэгт дарж орно.

Алхам 2. Та шинэ хэрэглэгч бол бүртгүүлэх эсхүл gmail ашиглан нэвтэрч орж болно.

 

 

 

Алхам 3. Та КОД бичих програмчлалын талаар үзэх бол АЛГОРИТМ цэсэнд ороорой. Хэрэглэгч та бодлого бодох, онлайн хичээл үзэх хэлбэрээр өөрийнхөө чадварыг сайшруулах бүрэн боломжтой. Бодлого гэхлээр та санаа зовох хэрэггүй, математикийн энгийн 4 аргын үйлдэл, тооны хуваагдах шинж, бүхлээр хуваах, үлдэгдэлтэй хуваагдах шинж чанарыг ашиглаж А-1, А-2 бодлого бодно. /Онлайн хичээлээс үзэх/

 

 

Алхам 4. Бодлого гэсэн цэснээс бодлого бодож болно. Та үйл /зарим зүйлийг хараад уншаад сурдаг бол, Математик зэрэг байгалын ухааны хичээлүүд, алгоритм зэргийг оролдож, туршиж, шалгаж/ хийж туршиж оролдож байж таны код бичих, програмчлах сэтгэлгээ тань хөгжинө гэдгийг анхаарах хэрэгтэй.

 

 

АМЖИЛТ ХҮСЬЕ

Холбоо барих

Хаяг:

Хан-Уул, Токио таун хотхон

fb
Фэйсбүүк:
Batjargal Samdan