Ойн ангид L урттай нэг том дүнзэн мод байна. Ойн ажилчин үүнийг хөрөөдөж, N ширхэг хэрэглэгчийн захиалгыг биелүүлэх ёстой. Хэрэглэгч бүр өөрт тохирсон урттай мод авахыг хүсэж байгаа бөгөөд i-р хэрэглэгчид хамгийн багадаа Ai урттай мод шаардлагатай.
Ажилчин дүнзийг хөрөөдөхдөө нэгэн ухаалаг машин ашигладаг. Энэ машины хөрөөдөх доод хязгаарыг X гэсэн бүхэл тоогоор тохируулж өгдөг. Машин i-р хэрэглэгчид зориулж мод зүсэхдээ:
Өөрөөр хэлбэл, i-р хэрэглэгчид зориулж зүссэн модны урт нь max(Ai,X) байх болно. Зүссэн модуудын нийлбэр урт нь дүнзний нийт урт L-ээс хэтрэхгүй байх ёстой.
Захиалагчдын шаардлагыг харгалзан үзэж, бүх модыг зүсэж бэлтгэж чадах, машины тохируулж болох хамгийн их бүхэл тоон утга X-ийг ол. Хэрэв ийм тохируулга хийх ямар ч боломжгүй (бүх хэрэглэгчийн үндсэн хүсэлт Ai-уудын нийлбэр нь L-ээс хэтэрчихсэн) бол -1-ийг хэвлээрэй.
1≤N≤105
1≤L≤1014
1≤Ai≤109
3 20 3 4 8
6
X=6 үед хэрчим бүрийн урт max(Ai,6)=6 байх ба нийт урт 6+6+8=20≤20 болно. X=7 үед нийт урт 7+7+8=22>20 болж боломжгүй. Иймд хариу нь 6.