Танд Латин том болон жижиг үсэг, хоосон зай, цэг, таслалаас бүтсэн ss тэмдэгт мөр өгөгдсөн. Таны ажил бол хоосон зайг устгах мөн нэмэх, том үсгийг жижиг үсгээр солих эсвэл жижиг үсгийг том үсгээр солих замаар уг тэмдэгт мөрийг зөв форматтай болгох явдал юм.
Форматыг нь өөрчилсний дараа үүссэн тэмдэгт мөр нь дараах шаардлагуудыг хангаж байх ёстой:
тэмдэгт мөр хоосон зайгаар эхлэхгүй;
дурын хоёр дараалласан үгсийн хооронд яг нэг л хоосон зай байх ёстой;
цэг болон таслалын урд Латин үсэг байх ёстой, хэрвээ цэг эсвэл таслалын ард үг байгаа тохиолдолд уг цэг эсвэл таслалын ард хоосон зай байх ёстой, бусад тохиолдолд цэг эсвэл таслал нь тэмдэгт мөрийн хамгийн сүүлийн тэмдэгт байх ёстой;
өгүүлбэрүүдийн эхний үгүүдийн эхний үсгээс бусад бүх үсэгнүүд жижиг байх ёстой, өгүүлбэрүүдийн эхний үсгүүд томоор бичигдэх ёстой. Өгүүлбэрийн эхний үг нь тэмдэгт мөрийн эхний үг байна эсвэл цэгийн ард байрлах үг байна.
Өгөгдсөн тэмдэгт мөрийн дурын хоёр цэг эсвэл таслалын хооронд ядаж нэг үсэг байх нь тодорхой. Хамгийн урд талд байгаа цэг эсвэл таслалын урд ядаж нэг үсэг байна.
Эхний мөрөнд Латин том болон жижиг үсэг, хоосон зай, цэг, таслалаас бүтсэн хоосон биш тэмдэгт мөр ss байна. Өгөгдсөн тэмдэгт мөрийн урт нь 255-с ихгүй байна. Тэмдэгт мөр нь хоосон зайгаас ялгаатай ядаж нэг тэмдэгттэй байна.
Бодлогын нөхцөлд тодорхойлогдсон бүх шаардлагыг хангах зөв болгосон тэмдэгт мөрийг хэвлэ.
hello ,i AM veRy GooD.Boris
Hello, i am very good. Boris
a. b, C .
A. B, c.