Хэн нэгэн Жабид n эерэг бүхэл a1, a2, ..., an тоонуудыг агуулсан массив өгсөн. Нэг үйлдэлд Жаби массивын дурын элементийг сонгож түүнийгээ бууруулж чадна, өөрөөр одоо байгаагаас нь бага дурын эерэг бүхэл тоогоор солино гэсэн үг. Жаби энэ үйлдлийг хүссэн тоогоороо давтаж болно. Мөн массивт ямар ч үйлдэл хийхгүй байж болно.
Ерөнхийдөө хэд хэдэн үйлдэл хийсний дараа Жаби 1≤i≤n бүрийн хувьд 1≤bi≤ai байх n эерэг бүхэл тоон b1, b2, ..., bn массивтай болно. Таны ажил бол уг массивын mex-н боломжит хамгийн их утгыг тодорхойлох юм.
Энэ бодлогод массивын Mex гэдэг нь уг массивт байхгүй хамгийн бага эерэг бүхэл тоо юм. Жишээлбэл 1, 3, 4 элементүүдтэй массивын mex нь 2-той тэнцүү байх бол 2, 3, 2 элементүүдтэй массивын mex нь 1-тэй тэнцүү байна.
Оролтын эхний мөрөнд нэг ширхэг бүхэл тоон утга n байх буюу Жабигийн массивын элементүүдийн тоо юм.
Оролтын хоёр дахь мөрөнд n ширхэг бүхэл тоон утга a1, a2, ..., an байх ба массивын элементүүд юм.
Жаби хэд хэдэн үйлдэл (хийхгүй ч байж болно) хийсний дараах массивын mex утгын боломжит хамгийн их утгыг ол.
1≤n≤100000
1≤ai≤109
1 3 3 3 6
5
2 1
3