Одоо 2050 он. Монгол улсад 1-с n хүртэл дугаарлагдсан n хоттой. i болон j дугаартай хотуудын хоорондох зайг |i − j| гэж тодорхойлдог. Жаби a хотод амьдардаг. Тэр гэмт хэрэгтнүүдийг барих ажилтай. Жаби аль хотуудад гэмт хэрэгтнүүд байгааг мэдэхгүй учир тэднийг барих нь төвөгтэй. Гэвч тэр хот бүрт хамгийн ихдээ нэг гэмт хэрэгтэн байгаа гэдгийг мэдэж байгаа. Жаби ГХБИ (Гэмт Хэрэгтэн Баавгайг Илрүүлэгч) багаж ашиглах гэж байна. ГХБИ нь Жабид a хотоос X зай бүрт хэдэн гэмт хэрэгтэн байгааг хэлж өгөх болно. Үүний дараа Жаби гэмт хэрэгтэн байгаа хот бүр дэх гэмт хэрэгтнийг барьж чадна. Та гэмт хэрэгтэнтэй хотуудыг мэдэж байгаа. Жаби ГХБИ-г ашигласнийхаа дараа барьж чадах гэмт хэрэгтнүүдийн тоог тоол.
Оролтын эхний мөрөнд хоёр бүхэл тоон утга n ба a байх ба хотуудын тоо болон Жабигийн амьдарч буй хотын дугаар байна. Хоёр дахь мөрөнд n ширхэг бүхэл тоон утга t1, t2, ..., tn байна. i-р хотод ti гэмт хэрэгтэн байгаа.
Жабигийн барих гэмт хэрэгтнүүдийн тоог хэвлэ.
1≤a≤n≤100
0≤ti≤1
6 3 1 1 1 0 1 0
3
Эхний жишээн дээр зургаан хот байгаа ба Жаби гуравдугаар хотод (доороо хөх сумтай) амьдардаг. Гэмт хэрэгтнүүд улаанаар тэмдэглэгдсэн хотуудад байгаа.
зураг ГХБИ-г ашигласнаар Жаби дараах мэдээлэлтэй болно: - Гуравдугаар хотоос 0 зайд нэг гэмт хэрэгтэн байгаа ба Жаби уг гэмт хэрэгтэн яг гуравдугаар хотод байгаа гэдэгт итгэлтэй байна. \ - Гуравдугаар хотоос 1 зайд нэг гэмт хэрэгтэн байгаа ба Жаби уг гэмт хэрэгтэн хоёр эсвэл дөрөвдүгээр хотын алинд байгааг нь мэдэхгүй. \ - Гуравдугаар хотоос 2 зайд хоёр гэмт хэрэгтэн байгаа ба Жаби нэг болон тавдугаар хотод нэг нэг гэмт хэрэгтэн байгаа гэдэгт итгэлтэй байна. \ - Үүнээс хол зайд нэг ч гэмт хэрэгтэн байхгүй. \ Ингээд Жаби 1, 3, 5 хотууд дахь гэмт хэрэгтнүүдийг барих ба нийт 3 гэмт хэрэгтэн барина.
5 2 0 0 0 1 0
1
Хоёр дахь жишээн дээр (доор зурсан) ГХБИ Жабид түүний амьдарч буй хотоос 2 зайд нэг гэмт хэрэгтэн байна гэсэн мэдээлэл өгнө. 2 зайд ганцхан хот байгаа учир Жаби гэмт хэрэгтнийг хаана байгааг баттай мэднэ.
зураг 2.