Мишээлд n өндөртэй хундаган пирамид байв. Тэр пирамидын хамгийн дээд давхар нь зөвхөн 1 хундаганаас тогтоно, 2-р давхар нь 2 хундаганаас тогтоно, 3-р давхар нь 3 хундаганаас тогтоно гэх мэтчилэн үргэлжилнэ. Хамгийн сүүлийн буюу уг пирамидын суурь нь n хундаганаас тогтож байв. Мишээл оргилуун дарсыг авч пирамидын хамгийн дээр байрлах хундага уруу уг оргилуун дарсыг хийж эхэлжээ. Секунд болгонд хамгийн дээр орших хундага уруу яг нэг хундага хэмжээ бүхий оргилуун дарс хийнэ. Хэрэв тухайн хундага нь аль хэдийн дүүрсэн боловч уг хундага уруу дахин оргилуун дарс урсан орж ирсээр байвал энэ нь уг хундаганы ирмэгээр халин уг хундаганы доор оршин байх 2 хундага уруу тэнцүү хэмжээтэйгээр хуваагдан урсаж орох юм. Хэрэв халин урсаж буй хундага нь хамгийн доод давхарт байрлаж байвал оргилуун дарс нь ширээ уруу халин урсана. Оргилуун дарсыг t секундийн турш урсгасны дараа зогсоовол хэчнээн ширхэг хундага оргилуун дарсаар дүүрсэн байхыг мэдэхийг хүсжээ.
Доорх зурагт 3-н давхартай хундаган пирамидыг дүрслэв.
Оролтод зөвхөн нэг мөр өгөгдөх ба уг мөрөнд 2 бүхэл тоо n болон t өгөгдөнө. Эдгээр нь пирамидын өндөр болон оргилуун дарс урсгах секундийн тоог илэрхийлнэ.
t секундийн дараах оргилуун дарсаар дүүрсэн хундагануудыг тоог хэвлэнэ үү.
1≤n≤10,0≤t≤10000
3 5
4
4 8
6