Нэг ухаалаг хүн Мишээлд "Ялгаатай байна гэдэг сайн зүйл" гэж хэлж байжээ. Тиймээс Мишээл өөрийн амьдралд байх бүх зүйлсийг ялгаатай байлгахыг хүсдэг аж.
Мишээл саяхан Англи жижиг үсгүүдээс тогтох s тэмдэгт мөртэй болжээ. Мишээл юмсыг ялгаатай байхад дуртай учраас тэрээр өөрийн s тэмдэгт мөрийн бүх дэд тэмдэгт мөрүүд нь ялгаатай байхыг хүсжээ. Дэд тэмдэгт мөр гэдэг нь уг тэмдэгт мөрийн дараалсан хэсэг дэд тэмдэгтүүдээс тогтох тэмдэгт мөр юм. Жишээлбэл "aba" тэмдэгт мөр нь "" (хоосон тэмдэгт мөр), "a", "b", "a", "ab", "ba", "aba" гэсэн дэд тэмдэгт мөрүүдтэй байна.
Хэрэв s тэмдэгт мөр нь дор хаяж 2 тэнцүү дэд тэмдэгт мөртэй байвал Мишээл зарим байрлал дээр байгаа тэмдэгтүүдийг ямар нэгэн өөр Англи жижиг үсгүүдээр солих юм. Тэмдэгт солих нь үнэхээр залхмаар ажил тул Мишээл аль болох цөөхөн солилт хийхийг хүсэж байв.
Таны даалгавар бол өгөгдсөн тэмдэгт мөрийн бүх дэд тэмдэгт мөрүүд нь ялгаатай байхаар хамгийн бага тооны солилтыг хийх бөгөөд ингэх боломжгүй байвал −1 гэж хэвлэнэ.
.
Эхний мөрөнд s тэмдэгт мөрийн урт болох бүхэл тоо n өгөгдөнө.
2-дахь мөрөнд зөвхөн Англи жижиг үсгүүдээс тогтох n урт бүхий s тэмдэгт мөр өгөгдөнө.
Хэрэв s тэмдэгт мөрийн бүх дэд тэмдэгт мөрүүд нь ялгаатай байхаар солилтууд хийх боломжгүй бол −1 гэж хэвлэнэ үү. Бусад тохиолдолд хамгийн бага шаардлагатай солилтын тоог хэвлэнэ үү.
1≤n≤100000
koko
2
murat
0