Вася дугуй хэлбэртэй байранд амьдардаг ба хаалгууд нь 1-ээс n хүртэл дугаарлагдсан. Өнөөдөр Вася уйтгарласан тул энэ хавиараа алхахаар шийджээ. Вася a дугаартай хаалганд амьдардаг. Хэрэв b эерэг тоо бол өсөх дарааллаар b ширхэг хаалга дамжиж алхахаар болжээ (энэ тохиолдолд n дугаартай хаалга таарвал 1-рүү шилжинэ) . Хэрэв b сөрөг утгатай байвал хаалганы дугаар буурах чиглэлд |b| ширхэг хаалга дамжиж алхана (энэ тохиолдолд 1-н дараа n байна). Хэрэв b=0 бол Вася өөрийн хаалганы ойр орчимд л хөдлөх аж.
жишээ нь: n=6,a=2,b = − 5.
Алхаж дуусаад ямар дугаартай хаалганы дэргэд байхыг нь Васяд тодорхойлоход нь тусална уу.
Эхний мөрөнд зайгаар тусгаарлагдсан n, a, b гурван бүхэл тоо өгөгдөнө, харгалзан нийт хаалганы тоо, Васягийн хаалганы дугаар, хэр хол алхах зайг илтгэнэ.
Алхаж дуусаад Вася ямар дугаартай хаалганы дэргэд байхыг илэрхийлэх k (1≤k≤n) тоог хэвлэнэ үү.
1≤n≤100,0<a≤n, − 100≤b≤100,
6 2 -5
3