Чингүүний робот нь хязгааргүй тэгш өнцөгтөн торон дээр оршин байв. Чингүүний эх код нь n ширхэг үйлдлээс бүрддэг ба тус бүр нь 'U', 'R', 'D', эсвэл 'L' гэсэн үйлдэл байх ба эдгээр нь харгалзан нэг нүд дээшээ,баруун,доошоо эсвэл зүүн тийшээ хөдлөх үйлдлүүд юм. Тэгвэл Чингүүн хэчнээн янзаар эх кодын хоосон биш дараалсан дэд тэмдэгт мөр бүхий үйлдлүүдийг хийснээр өөрийнхөө анх байсан нүдэндээ эргэн ирж чадах вэ? Хэрэв 2 дэд тэмдэгт мөрүүдийн эхлэл эсвэл төгсгөлийнх нь индекс өөр байвал тэдгээрийг ялгаатай гэж тооцно.
Оролтын эхний мөрөнд үйлдлийн тоо болох ганц эерэг бүхэл тоо n өгөгдөнө.
Дараагийн мөрөнд Чингүүний эх код болох тус бүр нь 'U', 'R', 'D', эсвэл 'L' байх n ширхэг тэмдэгтүүд өгөгдөнө.
Чингүүн үйлдлийг хийгээд буцан байрандаа ирэх нийт хоосон биш,дараалсан дэд тэмдэгт мөр бүхий үйлдлүүдийн тоог илэрхийлэх ганц бүхэл тоог хэвлэнэ.
1≤n≤200
URLLDR
2
RLRLRLR
12