Вася m ширхэг гэрлийн чийдэнгээс тогтох Зул сарын гэрлийг асаахыг хүсжээ.Эхлээд бүх гэрлийн чийдэнгүүд унтраалттай байв.Нийт n ширхэг товчлуур байх ба товчлуур болгон нь хэсэг бүлэг гэрлийн чийдэнгүүдтэй холбоотой.Вася аль ч товчлуурыг дарж болох ба товчлуур дарагдсан үед товчлуур нь өөрт холбогдсон бүх гэрлийн чийдэнг асаах юм.Тэгвэл Вася бүх гэрлийн чийдэнг асааж чадах уу? Хэрэв Вася өөрт нь холбогдсон гэрлийн чийдэнгүүд нь аль хэдийн асчихсан товчлуурыг дарвал тэдгээр чийдэнгүүд нь өөрчлөгдөхгүй.Өөрөөр хэлбэл асаалттай хэвээр байна.
Эхний мөрөнд харгалзан нийт товчлуурын тоо болон нийт гэрлийн чийдэнгийн тоог илэрхийлэх бүхэл тоонууд n болон m өгөгдөнө.
Дараагийн n мөрний мөр болгонд i-дахь товчлуураар асаах гэрлийн чийдэнгийн тоо xi өгөгдөх ба үүний араас эдгээр гэрлийн чийдэнгүүдийн дугаар болох xi ширхэг тоо yj -ууд өгөгдөнө.
Хэрэв бүх m ширхэг гэрлийн чийдэнг асаах боломжтой бол "YES" гэж хэвлэнэ,бусад тохиолдолд "NO" гэж хэвлэнэ.
1≤n,m≤100
0≤xi≤m
1≤yj≤m
3 4 2 1 4 3 1 3 1 1 2
YES
3 3 1 1 1 2 1 1
NO