Өнөөдөр Вэт Шаркд 1000-г харьцах 1000 хэмжээтэй хөлөг дээр n тэмээ өгөгдсөн. Хөлгийн мөр болон баганууд 1-с 1000 хүртэл дугаарлагдсан. Мөрүүд дээрээс доош дугаарлагдсан бол баганууд зүүнээс баруун тийш дугаарлагдсан. Вэт Шарк хэрвээ хоёр тэмээ нэг диагональ дээр байрлаж байвал бие биерүүгээ дайрна гэж бодсон. Энэ бол цор ганц шинжүүр бөгөөд хэрвээ хоёр тэмээний хооронд бас нэг тэмээ байсан ч тэд нэг нэгэнрүүгээ дайрч магадгүй(Вэт Шаркынхаар бол). Одоо Вэт Шарк нэг нэгэнрүүгээ дайрах тэмээний хосуудыг тоолохыг хүсч байна.
Оролтын эхний мөрөнд бүхэл тоон утга n байх ба нийт тэмээний тоо.
Дараагийн n мөр бүрт зайгаар тусгаарлагдсан хоёр бүхэл тоон утга xi ба yi байх ба i-р тэмээний байрласан мөр болон баганын дугаар юм. Хоёр тэмээ нэг байрлалд байрлахгүй.
Нэг нэгэнрүүгээ дайрах тэмээний хослолын тоо болох бүхэл тоон утгыг хэвлэ.
1≤n≤200000
1≤xi,yi≤1000
5 1 1 1 5 3 3 5 1 5 5
6
3 1 1 2 3 3 5
0