Танд цифрүүдээс бүрдэх s тэмдэгт мөр өгөгдсөн. Таны ажил бол 4-т хуваагдах дэд тэмдэгт мөрүүдийн тоог олох. Дэд тэмдэгт мөр нь тэгээр эхэлж болно. Дэд тэмдэгт мөр нь хоосон биш дараалласан тэмдэгтүүд байна. Жишээлбэл тэмдэгт мөр s нь 124 байвал бидэнд 4-т хуваагдах дөрвөн дэд тэмдэгт мөр байна: 12, 4, 24 ба 124. Харин 04 тэмдэгт мөрийн хувьд хариулт гурав: 0, 4, 04.
Зөвхөн 0-с 9 цифрүүдээс бүрдсэн s тэмдэгт мөрийг агуулсан ганц мөр байна.
s тэмдэгт мөрөөс салгаж авсан 4-т хуваагдах дэд тэмдэгт мөрүүдийн тоо болох нэг бүхэл тоог хэвлэнэ.
1 ≤ |s| ≤ 1000
5810438174
4