Алтанзулд n эерэг бүхэл тоон урттай модон саваа байна. Тэр савааг дөрвөн хэсэгт хуваахын тулд яг гурван удаа хэрчинэ. Хэсэг бүр эерэг бүхэл тоон урттай байх ёстой ба эдгээр уртуудын нийлбэр мэдээж n байна. Алтанзул тэгш өнцөгтөд дуртай боловч квадратад дургүй. Тэр хуваасан хэсгүүдийг ашиглан тэгш өнцөгт үүсгэх боломжтой боловч квадрат үүсгэх боломжгүй байхаар савааг дөрвөн хэсэгт хуваах хэдэн зам байх вэ гэж гайхсан.
Таны ажил бол Алтанзулд туслах ба нийт боломжын тоог тоолох юм.
Оролтын эхний мөрөнд эерэг бүхэл тоон утга n байх ба энэ нь савхны урт байна.
Бүх боломжийн тоо болох нэг бүхэл тоо хэвлэнэ.
1≤n≤2×109
20
4
6
1