Зулаа дандаа өөрийн дуртай сэтгүүл болох "2 тэмдэгт"-с өгүүлэл уншдаг. Эдгээр өгүүллүүдийн гол шинж нь бүгд хамгийн ихдээ хоёрхон үсэг ашигладаг. Зулаа сэтгүүлийн редакцад захиа явуулахаар шийдсэн. Харин захиагаа "2 тэмдэгт" сэтгүүлийн текстийн форматд тааруулах хэрэгтэй болов. Тэр үгсийн сангаас хамгийн ихдээ 2 төрлийн үсгээс бүрдсэн үгсийг сонгон захиа бичнэ. Мөн захианд байх нийт үгс нь хамгийн ихдээ 2 төрлийн тэмдэгтээс л бүрдсэн байх ба захиан дахь нийт тэмдэгтийн урт хамгийн их байхаар сонгох хэрэгтэй. Түүний захиа хамгийн ихдээ хэдэн тэмдэгт агуулахыг тодорхойлж өгнө үү.
Оролтын эхний мөрөнд n тоо байх ба энэ нь үгсийн сангийн нийт үгийн тоо юм. Дараагийн n мөрүүдийн мөр бүрт нэг үг байна. Бүх үгүүд Англи цагаан толгойн жижиг үсгээс бүрдэх ба тэдгээрийн нийт урт нь 1000-с ихгүй байна. Үгнүүд ялгаатай байх албагүй.
Зулаагийн захиан дахь тэмдэгтийн боломжит хамгийн их уртыг илэрхийлэх нэг ширхэг бүхэл тоон утгыг хэвлэ.
1≤n≤100
4 abb cacc aaa bbb
9
5 a a bcbcb cdecdecdecdecdecde aaaa
6