Доктор Алтанзул бол хамгийн хүчирхэг шатарчдын нэг билээ. Түүнд бүр өөрийн зохиосон Хүүн шатар нэртэй өөр төрлийн шатар ч бий. 8x8 нүдэнд 2 тал зөвхөн хүүгээр тоглоно. Нэг тал нөгөөгөөсөө их хүүтэй байж болно.
Мөрийг дээрээс доош, баганыг зүүнээс баруун тал руу 1-ээс 8 хүртэл дугаарлаад (r, c) гэж тэмдэглэе. (мөрийг r, баганыг c) A - цагаан тал, B - хар тал. Хүүг зөвхөн нэг нэг нүдээр нүүлгэх ба идэлцэхгүй, нэг нүдэнд 2 хүү байрлуулахгүй. Тоглоомд 2 талын аль түрүүлж бэрс гарсан нь ялагч болно гэвэл хөлөг дээр өгөгдсөн анхны байрлалын хувьд хэн хожихыг тодорхойл. (Тоглогчдод дор хаяж 1 нүүдэл олдоно гэж үзнэ.)
Оролтод хөлгийн мэдээллийг 8 мөрөнд багтаах ба мөр бүр 8 тэмдэгт агуулна. B тэмдэгтээр харын хүүг, W тэмдэгтээр цагааны хүүг, .. тэмдэгтээр хоосон нүдийг тэмдэглэнэ. Цагааны, харын хүү аль аль нь хөлгийн хоёр захад байрлахгүй гэж үз. (Цагаан хүү 1-р мөр, хар хүү 8-р мөрнөөс эхлэх албагүй)
A тоглогч ялвал A- үсэг, B тоглогч ялвал B-үсэг хэвлэ. (Ямар ч байрлалаас эхэлсэн ялагчтай гэж үз.)
........ ........ .B....B. ....W... ........ ..W..... ........ ........
A
..B..... ..W..... ......B. ........ .....W.. ......B. ........ ........
B