Хөгшин баавгай Лимак эрх мэдэлд дуртай тул Ойн захирагчийн сонгуульд нэр дэвших болжээ. Сонгуульд Лимакийг оролцуулаад n нэр дэвшигч бий. Тэрээр нэр дэвшигч бүрт хэдэн иргэн санал өгөх гэж байгааг мэдэж байгаа. i дэх нэр дэвшигч нь ai санал авах байсан гэе. Лимак өөрөө 1 дугаартай нэр дэвшигч. Сонгуульд ялахын тулд тэрээр бусад бүх нэр дэвшигчдээсээ илүү санал авсан байх ёстой. Ялалт бол түүний хувьд хамгийн чухал зүйл тул Лимак булхайцахаар шийджээ. Тэрээр иргэдийг хахуульдан бусад нэр дэвшигчдийнхөө саналыг хулгайлах болно. Лимак иргэнийг хахуульдахдаа нэг чихэр өгнө. Иргэд нь мөн баавгай тул чихрэнд дуртай бөгөөд саналаа Лимакд өгнө. Лимакд олон чихэр байхгүй тулд тэрээр хэчнээн иргэнийг хахуульдахад хангалттайг мэдэхийг хүсчээ.
Эхний мөрөнд сонгуульд нэр дэвшигчдийн тоог илэрхийлэх n гэсэн бүхэл тоо байна. Хоёр дахь мөрөнд нэр дэвшигчдийн авах саналын тоог илэрхийлэх a1, a2, ..., an гэсэн n ширхэг бүхэл тоо зайгаар тусгаарлагдан байна. 1 дугаартай нэр дэвшигч нь Лимак. Хэд хэдэн иргэнийг хахуульдсаны дараа саналын тоонууд 0 эсвэл 1000-аас их болж болохыг анхаарна уу.
Бүх нэр дэвшигчдээс их санал авахын тулд хамгийн цөөндөө хичнээн иргэнийг хахуульдах шаардлагатайг хэвлэ.
2≤n≤100
1≤ai≤1000
5 5 1 11 2 8
4
4 1 8 8 8
6