Монгол улсад n өрсөлдөгчтэй сонгууль болж байна. Нийт m ширхэг хот байдаг. Хот болгоноос хэдэн ширхэг санал аль өрсөлдөгчид өгсөнийг бид мэднэ. Энэ улсын сонгуулийн систем их өвөрмөц. Сонгуулийн эхний үед хот болгонд энэ хотоос хамгийн их санал авсан өрсөлдөгч ялна. Хэрвээ нэгээс олон өрсөлдөгч хамгийн их саналтай болон саналын тоогоороо тэнцвэл хамгийн бага дугаартай нь ялна. Сонгуулийн 2 дахь шатанд хамгийн олон хотод ялалт байгуулсан өрсөлдөгч сонгуулийн ялагч болно. Хэрвээ нэгээс олон өрсөлдөгч адил тооны хотод ялалт байгуулсан бол хамгийн бага дугаартай нь ялна. Сонгуульд аль өрсөлдөгч ялахыг тодорхойл.
Эхний мөрөнд өрсөлдөгчдийн тоо болон хотын тоо болох 2 ширхэг бүхэл тоо n, m өгөгдөнө. Дараагийн m ширхэг мөрөнд n ширхэг эерэг тоо өгөгдөнө. i дэхь мөрний j дэхь тоо aij нь i дүгээр хотын j дүгээр өрсөлдөгчийн авсан саналын тоо юм. Нийт улсын иргэдийн тоо 10^9-ыг хэтрэхгүй.
Сонгуульд ялах өрсөлдөгчийн дугаарыг хэвлэнэ үү. Өрсөлдөгчид 1-ээс эхлэн дугаарлагдсан.
1≤n,m≤100
1≤j≤n,1≤i≤m,0≤aij≤109
3 3 1 2 3 2 3 1 1 2 1
2
3 4 10 10 3 5 1 6 2 2 2 1 5 7
1