Accepted-ийн зохион байгуулагчид зурган дээрээс хүний царайг тодорхойлдог алгоритм зохиох хэрэгтэй болжээ. Гэвч тэд танд зориулан тэмцээн зохиогоод завгүй байгаа тул энэ даалгаварыг та хийх хэрэгтэй болжээ. Энэ даалгаварт зураг нь латин жижиг үсэгнүүдээс бүтсэн тэгш өнцөгт юм. Зурган дээрх царай нь 2×2 квадрат бөгөөд энэ квадрат доторх үсэгнүүд "face" гэсэн үг үүсгэдэг байх хэрэгтэй. Та зурган дээр нийт хэдэн хүний царай байгааг тодорхойлдог програм бичих хэрэгтэй. Царай үүсгэж байгаа квадратууд хоорондоо огтлолцож болно.
Эхний мөрөнд зургийн өндөр болон өргөнийг тодорхойлох хоёр бүхэл тоо n, m өгөгдөнө. Дараагийн n ширхэг мөрөнд зургийг тодорхойлсон байх бөгөөд мөр болгон m ширхэг Латин жижиг үсэгнээс бүтсэн байна.
Ганц мөрөнд зурган дээр нийт хэдэн царай байгааг хэвлэнэ
1≤n,m≤50
4 4 xxxx xfax xcex xxxx
1
4 2 xx cf ae xx
1