Багш Батжаргал нь код бичих тэмцээнд дуртай бөгөөд ялангуяа сурагчдаа өөрийн бэлдсэн тэмцээнээр шалган оноо өгөх дуртай. Энэ удаад тэрээр нэгэн шинэ тэмцээн зохиожээ. Нийтдээ n сурагч оролцсон ба тэмцээнд авсан оноо нь мэдэгдэж байгаа. Сурагчдыг 1-ээс n хүртэл дугаарлаж i дугаартай сурагчийн оноог ai гэж тэмдэглэнэ. Сурагч бүр байр эзлэх ба сурагч бүрийн эзлэх байр нь өөрөөс нь эрс их оноотой сурагчдын тооноос нэгээр их байна. Тухайлбал A сурагч B сурагчаас бага оноотой байвал A сурагч нь B сурагчаас их дугаартай байр эзлэх юм. Хэрэв хоёр сурагч ижил оноотой бол ижил байр эзэлнэ. Багш Батжаргал таныг түүний бодож байгаагийн дагуу тэмцээний дүнг гаргаж өгөхийг хүсч байна. Сурагч бүрийн эзлэх байрыг тодорхойлж өгнө үү.
Эхний мөрөнд сурагчдын тоо болох бүхэл n тоо өгөгдөнө. Хоёр дахь мөрөнд сурагчдын авсан оноонууд болох n ширхэг a1, a2, ...an тоонууд өгөгдөнө. Энд ai-ээр i дахь сурагчийн үнэлгээг илэрхийлэв.
Нэг мөрөнд тэмцээний дараах сурагчдын эзэлсэн байрыг оролтонд өгөгдсөн дарааллын дагуу хэвлэнэ.
1≤n≤2000
1≤ai≤2000
3 1 3 3
3 1 1
5 3 5 3 4 5
4 1 4 3 1