Алтанзулд мөр бүр нь 100 нүднээс тогтсон, 100 мөр бүхий хүснэгт байв. Хүснэгтийн мөрүүд доороос дээшээ 1-ээс 100 хүртэл дугаарлагдсан бол баганууд зүүнээс баруун тийш 1-ээс 100 хүртэл дугаарлагдсан байна. Алтанзулд n тэгш өнцөгт сонгосон бөгөөд энэ тэгш өнцөгтүүдийн талууд нь хүснэгтийн ирмэгүүдийн дагуу байх юм. (Зарим тэгш өнцөгтүүд огтлолцож болно). Дараа нь хүснэгтийн нүд нь хэдэн тэгш өнцөгтөд хамаарч байгааг тоолоод, энэ нүдэн дотор тухайн тоог нь бичсэн. Одоо тэр хүснэгтийн бүх нүдний доторх утгуудын нийлбэрийг олохыг хүссэн ба хүснэгт хэтэрхий том учраас энэ үр дүнг олоход таны тусламж хэрэгтэй байна.
Эхний мөрөнд тэгш өнцөгтүүдийн тоо болох n бүхэл тоо байна. Дараагийн n мөр бүрт x1, y1, x2, y2 дөрвөн бүхэл тоо байна. Энд байгаа x1 ба y1 нь тэгш өнцөгтийн зүүн доод нүдний багана болон мөрийн дугаарууд, харин x2 ба y2 нь тэгш өнцөгтийн баруун дээд нүдний багана болон мөрийн дугаарууд юм.
Нэг мөрөнд хүснэгтийн бүх нүдний доторх утгуудын нийлбэрийг хэвлэнэ.
1≤n≤100
1≤x1≤x2≤100,1≤y1≤y2≤100
2 1 1 2 3 2 2 3 3
10
2 1 1 3 3 1 1 3 3
18