Галактик даяар алдартай мөрдөгч Зулаа чөлөөт цагаараа тэг болон нэгээс бүтсэн тэмдэгт мөрүүдийн талаар бодох дуртай. Нэг удаа тэрээр тэг болон нэгээс тогтох n урттай тэмдэгт мөрийг ажиглаж гэнэ. Дараах үйлдлийг авч үзье: тэмдэгт мөрийн дараалсан хоёр байрлалыг сонгон тэдгээрийн аль нэг нь 0, нөгөө нь 1 бол бид энэ хоёр тэмдэгтийг устгаж чадах ба тэмдэгт мөрийн урт n − 2 болох юм. Зулаад энэхүү үйлдлийг хийсээр тэмдэгт мөрийг хамгийн багадаа (тэг байж болно) ямар урттай болгож болохыг мэдэхийг хүсжээ. Түүнд тусална уу.
Эхний мөрөнд Зулаад байгаа тэмдэгт мөрийн урт болох n гэсэн бүхэл тоо байна. Хоёр дахь мөрөнд 0 болон 1-ээс тогтох n урттай тэмдэгт мөр байна.
Дээр дурдсан үйлдлийг хийсээр тэмдэгт мөрийг хамгийн багадаа ямар урттай болгож болохыг хэвлэ.
1≤n≤2⋅105
4 1100
0
5 01010
1