Мэргэн-Ухаан хүү төрсөн өдрөөрөө маш сонирхолтой зургаан өнцөгт авчээ. Хүү уг зургаан өнцөгтийн бүх өнцөг нь 120 градустай тэнцүү байгааг олж мэджээ. Дараа нь хүү зургаан өнцөгтийн талуудыг хэмжин тал бүр нь бүхэл тоон сантиметр урттай байгааг мэдэж гэнэ. Гэвч хүү зургаан өнцөгтөөс өөр сонирхолтой шинж чанар олоогүй тул зургаан өнцөгт дээр нэмж зурааснууд зурахаар шийдэв. Тэрээр уг зургаан өнцөгтийн талуудтай параллел хэд хэдэн хэрчим зурж зургаан өнцөгтийг 1 сантиметр талтай зөв гурвалжингуудад хуваажээ. Маш олон гурвалжин бий болсон бөгөөд тэдгээрийн тоог алдчихсан тул Мэргэн-Ухаан хүү одоо хэдэн гурвалжинтай болсноо мэдэхээ байжээ. Хүүд тусалж гурвалжинг тоолж өгнө үү.
Нэг мөрөнд зайгаар тусгаарлагдсан 6 бүхэл тоо a1, a2, a3, a4, a5,a6 өгөгдөх ба эдгээр нь зургаан өнцөгтийн цагийн зүүний дагуу эрэмбээр өгөгдсөн талуудын урт болно. Мөн эдгээр талууд нь зургаан өнцөгтийн талууд болж чадах бөгөөд өгөгдсөн нөхцөлийг хангасан байна.
Зургаан өнцөгтийг хувааж буй 1 сантиметр талтай зөв гурвалжингуудын тоог хэвлэнэ.
1≤ai≤1000
1 1 1 1 1 1
6
1 2 1 2 1 2
13