Алтанзул нууц код бүхий цоожтой гэрийн сейфэндээ өөрийн хамгийн үнэтэй эрдэнэсүүдийг хадгалдаг. Тэр шударгаар олсон эрдэнэсээ сейфэндээ хийхийг хүсэх бүртээ цоожийг нээдэг.
Нууц кодтой цоож дээр нь 0-ээс 9 хүртэлх цифр бичсэн n ширхэг эргэдэг дискүүдээр илэрхийлнэ. Дискэн дээрх цифрүүдээр нууц кодыг бүрдүүлэхийн тулд зарим дискийг эргүүлнэ. Нэг эргүүлэлтээр тэр нэг дискийг арагшаа эсвэл урагш нь нэг эргүүлнэ. Тухайлбал 0 цифрээс нэг эргүүлэлтээр 9-рүү эсвэл 1-ийн цифр лүү очно. Кодыг нээхийн тулд хийх хэрэгтэй хамгийн бага үйлдлийн тоог ол.
Эхний мөрөнд цоожны дискүүдийн тоо болох n бүхэл тоо байна.
Хоёр дахь мөрөнд дискүүдийн одоогийн байдал болох n цифрүүдээс бүрдсэн тэмдэгт мөр байна.
Гурав дахь мөрөнд онгойлгох жинхэнэ код болох n цифрүүдээс бүрдсэн тэмдэгт мөр байна.
Нэг бүхэл тоо хэвлэнэ. Цоожийг онгойлгохын тулд хийх хамгийн бага эргүүлэлтийн тоо.
1≤n≤1000
5 82195 64723
13