Алтанзул хөл бөмбөгийн тоглолт үзэж байна. Алдаа хийсэн тоглогчид шар карт эсвэл улаан карт авдаг гэдгийг тэр мэднэ. Хоёр дахь удаагаа шар карт авсан тоглогчид автоматаар улаан карт олгодог. Одоо Алтанзул хөл бөмбөгийн тэмцээний бичлэг үзэнгээ карт өгсөн бүх алдааны талаарх мэдээлэлд ажиглалт хийж байна. Тэр зөвхөн улаан карт авсан тоглогчдын хугацааны агшиныг мэдэхийг хүссэн. Түүнд улаан карт авсан тамирчдын жагсаалтыг гаргахад туслана уу?
Эхний мөр нь эзэн багийн нэрийг агуулна. Хоёр дахь мөр нь зочин багийн нэрийг агуулна. Энэ хоёр мөр хоосон биш байх ба хоёр мөрийн урт 20-оос хэтрэхгүй байна. Мөр бүр нь зөвхөн Англи том үсэгнүүдээс бүрдэнэ. Мөн багуудын нэр хоорондоо ялгаатай байна.
Дараагийн мөрөнд n тоо байх ба энэ нь алдаануудын тоо юм.
Дараагийн n мөр бүр нь дараах хэлбэрээр алдааны мэдээллийг агуулна:
эхлээд t тоо байна. Энэ нь алдаа гарсан минут юм.
дараа нь "h" эсвэл "a" үсэг байна. Хэрвээ эзэн багийн тоглогчид карт өгсөн бол "h", эсрэг тохиолдолд "a" үсэг байна;
дараа нь тоглогчийн дугаар m байна;
дараа нь "y" эсвэл "r" үсэг байх бөгөөд "y" үсэг нь шар карт өгсөн гэдгийг илэрхийлнэ, "r" үсэг нь улаан карт өгсөн гэсэн үг.
Ялгаатай багийн тоглогчид ижил дугаартай байж болно. Нэг багийн тоглогчид хоорондоо өөр дугааруудтай байна. Алдаанууд нь хугацааны дарааллаар байх бөгөөд нэг минутанд хоёр алдаа гарахгүй. Улаан карт авсан тоглогч дахиж тоглохгүй.
Тоглогч нь улаан картаа авбал түүний алдаа бүрийг цаг хугацааны дараалалтайгаар дараах мэдээллийг агуулсан тэмдэгт мөрийг хэвлэнэ:
тоглогчийн харъяалагдах багийн нэр;
тухайн багийн тоглогчийн дугаар;
улаан карт авсан минут.
Хэрвээ ямар ч тоглогч улаан карт аваагүй бол та юу ч хэвлэх хэрэггүй. Өөрөөр хэлбэл улаан карт байхгүй бол програмын гаралт хоосон байх юм.
1≤n≤90
1≤t≤90
1≤m≤999
MC CSKA 9 28 a 3 y 62 h 25 y 66 h 42 y 70 h 25 y 77 a 4 y 79 a 25 y 82 h 42 r 89 h 16 y 90 a 13 r
MC 25 70 MC 42 82 CSKA 13 90