Мишээл 0-ээс 99 хүртэл дугаарлагдсан 100 давхар блокон байранд амьдардаг. Тэдний байрны цахилгаан шат нь одоо хэдэн давхарт явж байгааг харуулдаг дижитал тоолууртай. Тоолуур нь тооны цифр бүрийг 7 гэрлэн савааг асаах эсвэл унтраах маягаар дүрсэлдэг. Доорх зурагт цахилгаан шат цифр бүрийг хэрхэн харуулахыг үзүүлэв.
Нэгэн өдөр Мишээл цахилгаан шатаар 88-р давхраас 00 давхарлуу явах гэтэл цахилгаан шатны тоолуур 88-н оронд 89 гэсэн тоо харуулж байгааг анзаарчээ. Дараа нь цахилгаан шат хөдөлж эхэлтэл тоолууран дээрх тоо шууд 87 болж өөрчлөгджээ. Жаахан бодсоны эцэст Мишээл тоолуурын гэрлэн саваануудын нэг нь эвдэрсэн байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна. Дараагийн өдөр нь Мишээл эвдэрсэн гэрэлний талаар бодож байгаад гэнэт дараах бодлогыг бодож олжээ.
Дижитал тоолуур дээр n гэсэн тоо харагдаж байна гэж бодъё. Хэрвээ дижитал тоолуур x гэсэн тоог харуулах байсан бол x (0≤x≤99) тоог сайн тоо гэж нэрлэнэ, учир нь зарим гэрлэн саваа эвдэрсэн учраас оронд нь n тоо харагдаж байж болно. Мишээл n тоонд хэдэн сайн тоонууд байгааг мэдэхийг хүссэн. Тиймээс та энэ тоог олдог програм бичих ёстой. Тоолуур үргэлж хоёр цифр харуулдаг гэдгийг анхаараарай.
Оролт нь нэг мөрөнд n тоог илэрхийлсэн хоёр цифр агуулна. n нь тэгээр эхэлсэн байх боломжтой.
Гаралтанд сайн тоонуудын тоог агуулсан нэг мөр хэвлэнэ.
0≤n≤99
89
2
тоолуур 88 эсвэл 89-г харуулж болно.
00
4
00, 08, 80, 88 гэсэн сайн тоонууд байна.
73
15
03, 08, 09, 33, 38, 39, 73, 78, 79, 83, 88, 89, 93, 98, 99 гэсэн сайн тоонууд байна.