Та киноны хамгийн сонирхолтой зарим агшинг үзэхээр шийджээ. Таны тоглуулагчинд дараах хоёр товч байдаг:
Киноны яг одоогийн минутыг харуулна.
Киноны яг x минутыг алгасана (x бол ямар нэг тогтмол эерэг бүхэл тоо). Хэрвээ тоглуулагч одоо киноны t-р минут дээр явж байгаа бол энэ товчийг дарсаны дараа (t+x) минут руу шилжинэ.
Тоглуулагчийн минут 1 гэж тоолж эхлэх ба та киноны n ширхэг сонирхолтой агшинг үзэхийг хүсэж байгаа. Киноны i-р сонирхолтой агшин li-р минутанд эхэлж ri-р минутанд дуусдаг (томъёолбол i-р сонирхолтой агшин нь li, li+1, ..., ri минутуудаас бүрдэнэ). Та киноны бүх сонирхолтой агшинг үзэхийн тулд хамгийн багадаа хэдэн минут зарцуулах вэ ?
Эхний мөр нь зайгаар тусгаарлагдсан n, x бүхэл тоонуудыг агуулна. n нь кинонд буй сонирхолтой агшины тоо бол x нь хоёр дахь товчны x-н утга юм. Дараагийн n мөрүүд нь киноны сонирхолтой агшнуудын тодорхойлолтыг агуулах ба i-р мөр нь зайгаар тусгаарлагдсан l[i], r[i] хоёр бүхэл тоог агуулна. 2≤i≤n байх i дугааруудын хувьд дараах тэнцэтгэл биш биелэнэ: r[i − 1] < l[i].
Бодлогын хариулт болох нэг бүхэл тоо хэвлэнэ.
1≤n≤50,1≤x≤105
1≤l[i]≤r[i]≤105
2 3 5 6 10 12
6
1 1 1 100000
100000