Мишээл утсандаа шинэ тоглоом суулгажээ. Тоглоомонд тэгш өнцөгт хэлбэртэй талбай байх бөгөөд талбай нь n×m хэмжээтэй. Анх бүх нүд нь цагаан өнгөтэй байв. Нүүдэл бүрд Мишээл аль нэг нүдийг сонгож хар өнгөтэй болгоно. Мишээл хар өнгөтэй нүдийг сонгож болох бөгөөд ийм тохиолдолд өнгө нь өөрчлөгдөхгүй хар хэвээрээ үлдэнэ. Хэрэв 2×2 хэмжээтэй хар өнгийн квадрат үүсгэх юм бол хожигдоно. Мишээл k нүүдэл хийхээр шийдсэн ба нүүдэл бүрээ төлөвлөжээ. Төлөвлөгөөн дэхь нүүдлийг i болон j (харгалзан мөр болон баганы тоо) гэх хоёр тоогоор илэрхийлэх ба энэ нь сонгох нүдний байрлалыг илэрхийлнэ. Мишээл төлөвлөгөөнийхөө дагуу тогловол хожигдох үгүйг тодорхойл. Хэрвээ хожигдох бол аль нүүдэл дээр 2×2 квадрат хараар будагдахыг олно уу.
Эхний мөрөнд гурван ширхэг бүхэл тоо n, m, k . Үүнд харгалзан мөрийн тоо, баганын тоо болон Мишээлийн хийх гэж байгаа нүүдлийн тоо. Дараагийн k мөрөнд мөр бүрд Мишээлийн нүүдлүүд дарааллаараа өгөгдөх бөгөөд мөр болгон i ба j гэсэн хоёр тоог агуулах бөгөөд энэ нь харгалзах нүдийг илэрхийлэх юм.
Хэрэв хожигдохоор бол 2×2 квадрат хараар будагдах нүүдлийн дугаарыг хэвлэнэ үү. Хэрэв хожигдохгүй бол "0" гэж хэвлэнэ үү.
1≤n,m≤1000,1≤k≤105
1≤i≤n,1≤j≤m
2 2 4 1 1 1 2 2 1 2 2
4
2 3 6 2 3 2 2 1 3 2 2 1 2 1 1
5
5 3 7 2 3 1 2 1 1 4 1 3 1 5 3 3 2
0