Оюунмэргэн хүү програм бичихэд суралцаж эхэлсэн ба түүний эхний даалгавар нь үнэг зурах байв. Гэвч энэ нь анхлан суралцагчийн хувьд хэцүү байж болох учраас тэр үнэгний оронд могой зурахаар шийджээ. Могойн зураг гэдэг нь n×m хүснэгт дээр тодорхой дүрмийн дагуу зурагдах хээ гэсэн үг. (r, c)-ээр r-р мөрийн c-р нүдийг илэрхийлье. Эхлээд могойн сүүл (1, 1) нүдэнд байрлах бөгөөд их бие нь (1, m) нүд хүртэл үргэлжилнэ. Дараа нь (3, m) нүд рүү 2 мөр доош үргэлжлээд зүүн тийшээ (3, 1) нүд хүртэл гэх мэтчилэн үргэлжилнэ. Таны даалгавар бол Оюунмэргэн хүүд могой зурж өгөх юм. Цэг тэмдэгтээр (".") хоосон нүдийг илэрхийлэх ба могой байгаа нүднүүдийг чагт тэмдэгтээр ("#") дүүргэсэн байх ёстой. Могойн зургийг илүү сайн ойлгохыг хүсвэл жишээ тестийг харна уу.
Нэг мөрөнд n ба m хоёр бүхэл тоо байна. n нь сондгой тоо байна.
n ширхэг мөр хэвлэнэ. Мөр бүр нь m ширхэг тэмдэгт агуулсан байх ёстой. Эдгээр тэмдэгтүүд дунд ямар нэг хоосон зай байж болохгүй.
3≤n,m≤50
3 3
### ..# ###
9 9
######### ........# ######### #........ ######### ........# ######### #........ #########