Кибер ертөнцийн хамгийн өндөр, хамгийн гүн барилга бол Гига цамхаг юм. Энэ цамхаг нь −8888888888-аас 8888888888 хүртэл дугаарлагдсан 17777777777 давхартай (−1 ба 1 давхруудын хооронд 0-р давхар бий). Өдөр бүр энэхүү гайхамшгийг харахаар мянга мянган жуулчид энд ирдэг. Кибер ертөнцөд "8"-ын тоог азтай тоо (Гига цамхаг газраас дээш 8888888888 давхар байдаг нь ийм учиртай) гэж итгэдэг ба аравтын бичиглэл нь ядаж нэг "8"-н цифр агуулсан бүхэл тоог азтай тоо гэдэг. Жишээлбэл: 8, −180, 808 бол азтай тоонууд, харин 42, −10 азтай тоо биш юм. Хэрвээ та Гига цамхагын азтай тоотой давхарт програм бичвэл амжилт үргэлж тантай хамт байх болно. Жуулчин Чингүүн амжилт хайхаар цамхаг руу явав. Одоо тэр a давхарт байгаа бөгөөд азтай давхар хүртэл өгсөхөөр шийдсэн ба дээш өгсөх давхрын тоо b-гийн хамгийн бага утга хэд байх бол гэж сонирхож байна.
Оролт нь бүхэл aa тоог агуулна.
Нэг мөрөнд хамгийн бага b тоог хэвлэнэ.
−109≤a≤109
179
1
-1
9