Мөөндий нь сургуулийн сурагч бөгөөд математикийн шүтэн бишрэгч юм. Тэдний анги арифметик илэрхийлэл үзэж байгаа. Багш самбар дээр эерэг гурван бүхэл a, b, c тоонууд бичив. Тэдний даалгавар бол '+' ба '∗' тэмдгийг ашиглах ба тоонуудын хооронд хаалт тавьж болно, тэгээд илэрхийллийн үр дүнд боломжит хамгийн их утгыг гаргана. Жишээлбэл: багш самбар дээр 1, 2, 3 гэсэн тоонууд бичсэн гэж бодъё. Хаалт болон тэмдгүүдийг дараах байдлаар байрлуулж болно:
1+2×3=7
1×(2+3)=5
1×2×3=6
(1+2)×3=9 гэх мэт ...
Та үйлдлийн тэмдгийг зөвхөн a ба b, мөн b ба c-н хооронд л оруулж чадах ба бүхэл тоонуудын байрыг солиж болохгүй гэдгийг санаарай. Тухайлбал, өгөгдсөн жишээнд дараах илэрхийлэл боломжгүй (1+3)×2. Энд олж болох хамгийн их утга нь 9 байгааг хялбархан олж болно. Чиний даалгавар бол: a, b, c өгөгдсөн бол олж болох хамгийн их утгыг хэвлэнэ.
Нэг мөрөнд гурван бүхэл aa, bb, cc тоог оруулна .
Илэрхийллээс авж чадах хамгийн их утгыг хэвлэнэ.
1≤a,b,c≤10
1 2 3
9
2 10 3
60