Энэ тоглоомны нэр нь "Mario" бөгөөд n үеээс бүтдэг. Бяцхан X болон түүний найз бяцхан Y энэ тоглоомонд донтсон байна.Тэд хоёулаа тоглоомын бүх үеийг давахыг хүсдэг. Бяцхан X нь тоглоомын зөвхөн p үеүдийг давж чаддаг бол бяцхан Y зөвхөн q үеүдийг давж чадна. Чамд бяцхан X, бяцхан Y нарын давж чадах үеийн индексүүд нь өгөгдсөн. Хэрвээ тэр хоёр хамтарч ажиллавал тоглоомын бүх үеийг давж чадах уу?
Эхний мөр нь n бүхэл тоог агуулна. Дараагийн мөрөнд нь эхлээд p бүхэл тоо, дараа нь p ширхэг ялгаатай бүхэл тоонууд a1, a2, ..., ap байна. Эдгээр бүхэл тоонууд нь бяцхан X-н давж чаддаг үеүдийн индексүүд юм. Үүнтэй ижилээр дараагийн мөрөнд бяцхан Y-н давж чадах үеүд байна. Үеүд нь 1-с n хүртэл дугаарлагдсан гэж үзэж болно.
Хэрвээ тэд бүх үеийг давж чадвал "I become the guy." гэж хэвлэнэ. Хэрвээ боломжгүй бол "Oh, my keyboard!" гэж хэвлэнэ.
1≤n≤100
0≤p≤n
1≤ai≤n
4 3 1 2 3 2 2 4
I become the guy.
4 3 1 2 3 2 2 3
Oh, my keyboard!