Саяхан Ариука жижиг Англи үсэгнүүдээс бүрдсэн олонлог байгуулсан. Ариука олонлогоо нэг мөрөнд таслалаар тусгаарлан нямбай гэгч нь бичээд эхлэл болон төсгөлд нь муруй хаалт "{" ба "}" нэмсэн. Гэвч тэр будилсандаа болоод зарим үсгүүдийг мартаж, заримыг нь дахин дахин биччихсэн байв. Тэр нийт ялгаатай үсэгнүүдийн тоог олж өгөхийг танаас хүсэв.
Эхний мөрөнд олонлогийн үсгүүд агуулагдана. Мөрийн урт нь 1000-аас хэтрэхгүй. Мөрийн эхэнд муруй хаалт нээж мөн төгсгөлд нь муруй хаалт хаасан байна. Хаалтан дотор жижиг үсгүүдийг таслалаар тусгаарлан жагсаана. Таслал бүрийн араас зай залгана.
Ариукагийн олонлогийн ялгаатай үсгүүдийн тоог хэвлэ.
{a, b, c}3
{b, a, b, a}2