Жаби өөрийн найз Амка болон Мөөндий нарт n ширхэг алим авсан. Одоо тэр бүх алимыг хоёр найздаа хувааж өгнө. Алим бүрийн жин нь 100 эсвэл 200 грамм байна. Мэдээж хэрэг Жаби хоёр найзынхаа алийг нь ч гомдоохыг хүсэхгүй байгаа. Тиймээс Амкад өгсөн алимны жин Мөөндийд өгсөн алимны жинтэй тэнцүү байх ёстой. Харамсалтай нь түүнд хутга байхгүй. Тэгэхээр ямар ч алимыг зүсэж чадахгүй. Хоёр найздаа бүх алимыг жингийн хувьд тэнцүү хуваах арга байгаа эсэхийг түүнд хэлж өгч туслана уу.
Эхний мөр нь алимнуудын тоо n бүхэл тоог агуулна. Хоёр дахь мөр нь w1, w2, ..., wn (wi=100 эсвэл wi=200) бүхэл тоонуудыг агуулна, wi нь i-р алимны жин.
Хэрвээ хоёр найздаа бүх алимыг хуваах боломжтой бол YES гэж хэвлэнэ. Эсрэг тохиолдолд NO гэж хэвлэнэ.
1≤n≤100
3 100 200 100
YES
4 100 100 100 200
NO