Танд хөшүүргийг илэрхийлэх s тэмдэгт мөр өгөгджээ. Уг тэмдэгт мөрийн уртыг |s| гэж үзвэл хөшүүрэг нь |s|−1 урттай, бас 1 тулгуур цэгтэй. Хөшүүргийн мэдээллийг дараах байдлаар илэрхийлье:
Тэмдэгт мөрийн i-р элемент "^" тэмдэгт байвал i цэг дээр тулгуур байгаа.
Тэмдэгт мөрийн i-р элемент "=" тэмдэгт байвал i цэг дээр ачаа байхгүй.
Тэмдэгт мөрийн i-р элемент c (1−c 9 хүртэлх) тоо байвал i цэг дээр c жинтэй ачаа тавьсан.
Таны даалгавар бол өгөгдсөн хөшүүрэг нь тэнцвэртэй байгаа эсэхийг тодорхойлох юм. Хөшүүрэг зүүн, эсвэл баруун тийш эсвэл тэнцвэртэй байгаа эсэхийг тодорхойл.
Оролтонд "^", "=" тэмдэгт болон 1−9 цифрээс тогтох s тэмдэгт мөр өгөгдөнө. Оролтонд яг ганц "^" тэмдэгт байна. Мөн хөшүүргийн тулгуур аль нэг захад байрлахгүй.
Хэрвээ зүүн тийшээ хазайх бол "left", баруун тийшээ хазайх бол "right", тэнцвэртэй байх бол "balance" гэж хэвлэ.
3≤|s|≤1000
=^==
balance
9===^==1
left
2==^7==
right
41^52==
balance