Энэхүү даалгавар нь бүх гишүүд нь 1 эсвэл 2 гэсэн утга авдаг массивтай ажиллана. Хэрэв a массив нь урт нь k-д хуваагддаг ба ямар нэгэн k урттай b массивыг яг удаа дарааллан бичсэнтэй адил бол a массивыг k үет массив гэж нэрлэнэ. Үеийн уртыг k гэнэ. Жишээ нь n урттай ямар ч массив нь n-үет болно. [2,1,2,1,2,1] массив нь 2 болон 6-үетийн нөхцөлийг зэрэг хангах бол [1,2,1,1,2,1,1,2,1] массив нь 3 болон 9-үетийн нөхцөлийг зэрэг хангана.
Зөвхөн 1 ба 2 гэсэн тоог агуулах a массив өгөгдсөн бол k үет болгохын тулд хамгийн багадаа хичнээн тоог өөрчлөх хэрэгтэй бэ? Хэрэв a массив нь k үет байвал хариу нь 0-тэй тэнцүү байна.
Эхний мөрөнд n,k тоо өгөгдөнө. n нь массивын урт ба n нь ямагт k-д хуваагддаг байхаар өгөгдөнө. Хоёр дахь мөрөнд a1,a2,...,an массив өгөгдөнө. ai нь a массивын i дахь гишүүний утга болно.
k үет болгохын тулд хамгийн багадаа хичнээн гишүүний утгыг өөрчлөх хэрэгтэй болох ганц тоог хэвлэнэ. Хэрэв массив нь аль хэдийн k үет байваас 0-г хэвлэнэ.
1≤k≤n≤100
1≤ai≤2
6 2 2 1 2 2 2 1
1
8 4 1 1 2 1 1 1 2 1
0
9 3 2 1 1 1 2 1 1 1 2
3