Мишээл охин бага сургуулийн 3-р ангийн сурагч. Тэр нэмэлт сургалтанд сууж байгаа. Багш нь 1, 2, 3 гэсэн гурван цифрээс бүрдэх маш олон нийлбэрүүдийг самбар дээр бичих ба түүнийг сурагчид нь бодох ёстой. Мишээл охин зөвхөн үл буурах дараалалаар өгөгдсөн илэрхийлэлийг бодож чаддаг. Жишээлбэл: 1+3+2+1 үүнийг бодож чадахгүй. Харин 1+1+2+3 гэж өгөгдсөн бол бодож чадна. Самбар дээр бичсэн нийлбэрийг Мишээл охины бодож чадах хэлбэрт оруул.
Багшийн бичсэн тэмдэгт мөр өгөгдөнө. Хоосон биш зөвхөн 1, 2 болон 3 гэсэн цифрийг агуулсан хоосон зайгүй нийлбэр өгөгдөнө. Тэмдэгт мөрийн урт хамгийн ихдээ 100 байна.
Мишээл охины бодож чадах нийлбэрийг хэвлэ..
3+2+1
1+2+3
1+1+3+1+3
1+1+1+3+3
2
2