Амка уйдсандаа цаасан дээр тоглодог тоглоом зохиожээ. Эхлээд n ширхэг a1, a2, ... ,an тоо бичнэ. Бичсэн тоонууд нь зөвхөн 0 юм уу 1 байна. Дараа нь дурын i, j (1≤i≤j≤n) хоёр тоо сонгож аваад [i,j] завсар дахь бүх ak-гийн (i≤k≤j) утгыг эсрэг тоогоор нь солино. (x=1−x үйлдлийг хийнэ гэсэн үг). Тоглоомын зорилго бол зөвхөн нэг үйлдэл хийгээд боломжит хамгийн олон нэгүүдийг гаргаж авах юм. /Үйлдэл хийхгүй байж болохгүй./ Амкагын тоглоомыг шийддэг програм зохионо уу.
Эхний мөрөнд n тоо .
Хоёр дахь мөрөнд n ширхэг a1, a2, ..., an тоонууд байрлана. Мэдээж энэ тоонууд нь зөвхөн 0 юм уу 1 байна.
Нэг нүүдлийн дараа гаргаж авч чадах 1-үүдийн хамгийн их тоог хэвлэ.
1≤n≤100
5 1 0 0 1 0
4
4 1 0 0 1
4