Чингүүн маш ухаалаг программист. Тэр Улаанбаатар хотод амьдардаг. Энэ хотын бүх хүн Хаан банкинд данстай. Дансан дахь мөнгө нь бүхэл тоо байдаг. Мөнгө нь сөрөг утгатай байж болох ба энэ нь харилцагч банкинд өртэй гэсэн үг. Чингүүнд саяхан банкнаас нэгэн онцгой эрх өгчээ. Тэрхүү бэлэг нь өөрийн банкинд байгаа мөнгөнийхөө сүүлээсээ хоёр дахь оронг эсвэл хамгийн сүүлийн оронг устгаж болох юм. Жишээлбэл, бaнкинд−123 төгрөг байсан гэвэл, сүүлээсээ хоёр дахь оронг ycтгaaд−13 болж болно эсвэл хамгийн сүүлийн оронг ycтгaaд−12 болж болно. Мэдээж хэрэг Чингүүн нэг оронтой тоон дээр бэлгийг хэрэглэх боломжгүй юм. Чингүүн одоогоор завгүй байгаа тул тэр дансан дахь мөнгийг хамгийн их байлгахаар тооцоолж өгөхийг хүссэн.
Чингүүний дансан дахь мөнгө n тоо өгөдөнө.
Чингүүний дансан дахь мөнгөний хамгийн их утга болох нэг тоо хэвлэнэ.
10 ≤ |n| ≤ 109
2230
2230
-10
0
-100003
-10000