Амка m найзтай бөгөөд түүнд n чихэр (n≥m) байгаа. Тэр Шинэ жилээр бүх найзууддаа чихэр бэлэглэхээр шийджээ. Амка байгаа бүх чихэрээ хамгийн шударга (аль болох тэнцүү) байдлаар хувааж бэлэглэхийг хүссэн. Тэр өөрт байгаа бүх чихэрээ тараахдаа хамгийн их чихэртэй болон хамгийн бага чихэртэй найзуудын чихрийн зөрүү нь аль болох бага байлгахыг зорьсон. Жишээ нь n нь m-д хуваагддаг бол тэр бүх найзууддаа тэнцүү тооны чихэр өгнө. Таны даалгавар бол найзуудын авсан чихрийн тоог өсөх дарааллаар хэвлэж үзүүлэх юм.
Амкад байгаа чихрийн тоо болон түүний найзын тоо n, m нэг мөрөнд зайгаар тусгаарлагдан өгөгдөнө.
ai нь i-р найздаа өгөх чихрийн тоо байхаар a1,a2,...,am дарааллыг хэвлэ. ai тоонуудын нийлбэр нь n байх ёстой бөгөөд хамгийн их, хамгийн бага утгын зөрүү боломжит хамгийн бага байх ёстой юм.
1≤n,m≤100; n≥m
12 3
4 4 4
15 4
3 4 4 4