Жаби хуваагчдыг хэвлэдэг нэгэн код бичжээ. Энэ нь n тоо өгөгдөхөд уг тооны бүх хуваагчдыг өсөх дарааллаар нь хэвлэдэг код юм. Энэ кодны шийдэл нь маш энгийн бөгөөд хялбар. Тухайлбал 1, 2, 3, ... n хүртэлх бүх тоогоор n тоог хуваасан ба үлдэгдэлгүй хуваасан тохиолдолд тоог хуваагч мөн гэж үзээд хэвлэдэг байхаар зохиожээ. Та түүн шиг код бичиж чадах болов уу?
n тоо болох нэг бүхэл тоо өгөгдөнө.
.n тооны хуваагчдыг хоосон зайгаар тусгаарлан хэвлэнэ.
1≤n≤1000
12
1 2 3 4 6 12
3
1 3