Санта өвөө хүүхдүүдэд нийт k ширхэг чихэр тараахаар болов. Санта чихэрээ тараахдаа нэгэн өвөрмөц санаа олжээ. Тэр бүх хүүхдийг 1-с n хүртэл тоогоор дугаарлаад тойрог хэлбэрээр зогсоожээ. Тэгээд 1 дугаартай хүүхдээс эхэлж тоолон m дэх хүүхэд бүрт чихэр өгөв. Зарим хүүхэд хэдэн ч чихэр авч магадгүй харин зарим нь нэгийг ч авахгүй байж магадгүй. Хамгийн сүүлийн чихэр нь хамгийн амттай нь байв. Таны даалгавар бол хамгийн амттай чихрийг хэд дугаартай хүүхэд авсныг олох юм.
n, m, k тоонууд нэг мөрөнд хоосон зайгаар тусгаарлагдан өгөгдөнө.
Хамгийн сүүлийн чихрийг авсан хүүхдийн дугаарыг хэвлэ.
0<m,k,n<100 (m<n
9 2 2
4
5 2 3
1