Парксайд хороолол нь яг 10000-н айлтай юм. Энэ хороололд уйтгартай хаалганы тоот гэж бий. Тухайлбал хаалганы тоот нь бүгд ижил цифрээс тогтсон бол уйтгартай хаалганы тоот гэж нэрлэнэ. СӨХ-н ажилтан саяхан уйтгартай хаалганы тоот бүхий айлууд руу орон сууцны домофон сүлжээгээр залгаж эхэлсэн байна. Ингэхдээ тэрээр эхлээд 1 цифрээс бүрдэх бүх уйтгартай тоот бүхий айлууд руу өсөн нэмэгдэж буй дарааллаар (1,11,111,1111). Дараа нь тэр 2-р цифрээс бүрдэх уйтгартай тоот бүхий айлууд руу нэмэгдүүлэх дарааллаар (2,22,222,2222) гэх мэт залгасан байна. Хамгийн сүүлд залгасан айлын тоот нь мэдэгдэж байгаа бол сөхийн ажилтан нийт хэдэн цифр дарж залгалт хийснийг олж тогтоо. Жишээлбэл хамгийн сүүлд 22 дугаартай айл руу залгасан гэе. Тэгвэл Сөх-н ажилтан 1, 11, 111, 1111, 2, 22 гэсэн айлууд руу залгасан гэсэн үг. Иймд тэрээр 1+2+3+4+1+2=13 удаа цифр дарж залгалт хийсэн байна.
Эхний мөрөнд нийт тэстийн тоо болох t өгөгдөнө. Дараагийн t ширхэг мөрөнд тэстүүд буюу уйтгартай хаалганы тоот x өгөгдөнө.
t ширхэг мөрөнд 1, 1 бүхэл тоо хэвлэгдэнэ. энэ нь СӨХ-н ажилтны дуудлага хийхэд дарагдсан цифрүүдийн тоо юм.
1≤t≤36
1≤x≤9999
4 22 9999 1 777
13 90 1 66