Нэг бүхэл тоо өгөгдөнө. Нэг үйлдэлдээ та тооноос дурын нэг цифрийг нь сонгоод устгаж болдог. Жишээ нь 32925 тооноос 9 цифрийг устгавал 3225 болно. Хэрэв цифр устгахад тоо урдаа 0 цифртэй байвал 0 цифрүүдийг автоматаар арилгана. Жишээ нь 200995 тооноос 2 цифрийг дарвал 995 болно. Та 25-д хуваагддаг тоо гарган авахын тулд уг үйлдлийг хамгийн цөөндөө хэдэн удаа хийх шаардлагатайг тогтоо.
Хамгийн ихдээ 18 оронтой тоо өгөгдөнө. /оролт ямагт хариутай байна./
Хамгийн цөөн үйлдлийн тоог хэвлэ.
71345
3
100
0