Уг тоглоомыг n×n хүснэгт хөлөг дээр нэг тэргээр тоглодог. Нүднүүдийг 1-ээс n×n хүртэлх бүхэл тоогоор эхнээс төгсгөл хүртэл дугаарласан. (Зураг 1) Нүднүүд нь мөн хар, цагаан өнгөтэй.
zurag_1
zurag_2
Тэрэг зөвхөн цагаан нүдэн дээр байрлах ба цагаан нүд рүү нүүж чадна. Хэвтээ эсвэл босоо шугамын дагуу байрласан 2 цагаан нүдний дунд хар нүд байхгүй бол тэдгээр нүдний хооронд нүүх боломжтой. Жишээлбэл зураг 2-т харуулсан хар нүдтэй хөлгийн хувьд 13-р нүднээс 8, 11, 12, 18, 23 дугаар нэг нүүдлээр шилжих боломжтой. Таны даалгавар бол тэргийг нэг нүднээс нөгөө нүд рүү шилжүүлэхэд шаардагдах хамгийн бага нүүдлийн тоог ол.
Оролтын эхний мөрөнд хөлгийн хэмжээ, эхлэл ба төгсгөлийн нүдний дугаар болох n, x, y гурван бүхэл тоо байна. Хоёр дахь мөрөнд хөлгийн нийт хар нүднүүдийн тоо болох b тоо байна. Сүүлийн мөрөнд хар нүднүүдийн дугаар болох b ширхэг тоо байна.
x-ээс y дугаартай нүдрүү шилжих хамгийн бага үйлдлийн тоо байна. Хэрэв боломжгүй бол−1 гэж хэвлэ.
5 2 4 6 3 7 9 14 17 21
7