Тоглоомд n өрөө, тэдгээрийг холбосон m туннель бий. Өрөө бүрт тодорхой тооны зоос байна. Эхлэх болон дуусах өрөөгөө чөлөөтэй сонгож болохоор байхад туннелиэр дамжин явж цуглуулж болох хамгийн их зоосны тоо хэд вэ?
Эхний мөрөнд n, m хоёр бүхэл тоо: өрөө болон туннелийн тоо. Өрөөнүүд 1,2,…,n-ээр дугаарлагдсан.
Дараа нь n бүхэл тоо k1,k2,…,kn: өрөө тус бүрийн зоосны тоо.
Эцэст нь m мөрөнд туннелиуд байна. Мөр бүрд a, b хоёр бүхэл тоо: a өрөөнөөс b өрөө рүү туннель бий. Туннель бүр нэг чиглэлтэй.
Нэг бүхэл тоо хэвлэ: цуглуулж болох зоосны хамгийн их тоо.
4 4 4 5 2 7 1 2 2 1 1 3 2 4
16