Хот оршин суугчдад шуудан хүргэх ёстой. Иймдээ эхлэх болон төгсгөх цэг нь шуудангийн салбар байх, бүх гудамжаар яг нэг удаа дамжин өнгөрөх чиглэл ол.
Эхний мөрөнд n, m хоёр бүхэл тоо: уулзвар болон гудамжны тоо. Уулзварууд 1,2,…,n-ээр дугаарлагдсан бөгөөд шуудангийн салбар 1 дугаарт уулзварт байна.
Дараа нь m мөрөнд гудамжууд байна. Мөр бүрд a, b хоёр бүхэл тоо: a, b уулзваруудын хооронд гудамж бий. Гудамж бүр хоёр чиглэлтэй.
Гудамж бүр хоёр өөр уулзварыг холбох бөгөөд хоёр уулзварын хооронд хамгийн ихдээ нэг гудамж байна.
Чиглэлд орох уулзваруудыг зочлох дарааллаар нь хэвлэ. Ямар ч зөв шийдлийг хэвлэж болно.
Шийдэл байхгүй бол "IMPOSSIBLE" гэж хэвлэ.
2≤n≤105
1≤m≤2⋅105
1≤a,b≤n
6 8 1 2 1 3 2 3 2 4 2 6 3 5 3 6 4 5
1 2 6 3 2 4 5 3 1