Компанид n ажилтан, гүйцэтгэх шаардлагатай n даалгавар байна. Ажилтан бүр даалгавар бүрийг гүйцэтгэх өртөг мэдэгдэнэ. Ажилтан бүрд яг нэг даалгавар оноох ёстой. Даалгавруудыг оновчтой оноовол хамгийн бага нийт өртөг хэд байх ба яаж оноох вэ?
Эхний мөрөнд нэг бүхэл тоо n байна: ажилчдын тоо ба гүйцэтгэх даалгавруудын тоо.
Дараагийн n мөр бүр n бүхэл тоо агуулна. i дахь мөрөнд ci1,ci2,…,cin бүхэл тоонууд байна: даалгавар бүрийг i дахь ажилтанд оноох үеийн өртөг.
Эхлээд хамгийн бага нийт өртөгийг хэвлэ.
Дараа нь мөр бүр нь хоёр бүхэл тоо a, b-ээс тогтох n мөр хэвлэ: a дахь ажилтанд b дахь даалгаврыг оноосон.
Олон шийд байвал алийг нь ч хэвлэж болно.
4 17 8 16 9 7 15 12 19 6 9 10 11 14 7 13 10
33 1 4 2 1 3 3 4 2