Нүд бүрт нь тодорхой тооны зоос байгаа n×n тор өгөгдөв.
Мөр, багана бүрээс хэдэн нүд сонгох ёстой нь мэдэгдэнэ. Сонгосон нүд бүрээс бүх зоосыг авна. Өгөгдсөн нөхцөлийг хангаж цуглуулж болох зоосны хамгийн их тоо нь юу бөгөөд нүдсээ яаж сонгох вэ?
Эхний мөрөнд n бүхэл тоо: торын хэмжээ. Мөр, баганууд 1,2,…,n-ээр дугаарлагдана.
Дараагийн мөрөнд n бүхэл тоо a1,a2,…,an: i дэх мөрөөс яг ai нүд сонгоно.
Дараагийн мөрөнд n бүхэл тоо b1,b2,…,bn: j дэх баганаас яг bj нүд сонгоно.
Эцэст нь торыг илэрхийлсэн n мөр байна. a1,a2,…,an-ийн нийлбэр ба b1,b2,…,bn-ийн нийлбэр тэнцүү гэж үзэж болно.
Эхлээд k бүхэл тоог хэвлэ: цуглуулж болох зоосны хамгийн их тоо. Дараа нь ямар нүд сонгосноо илэрхийлсэн n мөр хэвлэ (X нь тухайн нүдийг сонгосон, . нь сонгоогүй гэсэн үг).
Нөхцөлийг хангах боломжгүй бол зөвхөн −1 хэвлэ.
5 0 1 3 2 0 1 2 2 0 1 2 5 1 5 1 0 2 5 1 2 3 8 9 3 5 1 4 3 7 3 0 3 6 2 8
32 ..... ..X.. .XX.X XX... .....