Тэмдэгт мөрийн суффикс массив өгөгдсөн. Тэмдэгт мөрийг сэргээн байгуул.
n урттай тэмдэгт мөрийн суффикс массив гэдэг нь суффиксүүдийн лексикографын эрэмбийг илэрхийлсэн 1,2,…,n тоонуудын пермутаци.
Эхний мөрөнд n бүхэл тоо: тэмдэгт мөрийн урт.
Дараагийн мөрөнд n бүхэл тоо: суффикс массив.
Суффикс массивд харгалзах тэмдэгт мөрийг хэвлэ. Тэмдэгт мөр нь a–z тэмдэгтүүдээс бүрдсэн байх ёстой. Хэд хэдэн боломжит тэмдэгт мөр байвал алийг нь ч хэвлэж болно.
Суффикс массивд харгалзах тэмдэгт мөр байхгүй бол −1 хэвлэ.
7 4 1 3 5 6 7 2
aybabtu