Нүд бүрт A, B эсвэл C гэсэн нэг тэмдэгт байх n×m тор өгөгдөнө.
Нүд бүрийн тэмдэгтийг A, B эсвэл C болгон өөрчлөх ёстой. Шинэ тэмдэгт хуучин тэмдэгтээс ялгаатай байх ёстой.
Хөрш хоёр нүд ижил тэмдэгттэй байхгүй байдлаар бүх нүдийн тэмдэгтийг өөрчил.
Эх сурвалж: cses.fi
Эхний мөрөнд мөр, баганын тоо болох хоёр бүхэл тоо n, m байна.
Дараагийн n мөр бүрт m тэмдэгт байна: торын тодорхойлолт.
Тус бүрд нь m тэмдэгт бүхий n мөр хэвлэ: эцсийн торын тодорхойлолт.
Ямар ч хүчинтэй хариулт хэвлэж болно.
Шийд байхгүй бол зөвхөн IMPOSSIBLE хэвлэ.
3 4 AAAA CCBB ABCA
BCBC ABCA CABC